top of page

МАНАЙ...

Байгууллагын түүх

Сант Марал Сан (СМС) нь ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг бие даасан үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Бид 1994 оны 9-р сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Эрх чөлөө шударга ёс, ардчилсан зарчмыг бэхжүүлэн монголын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахад тус сангийн эрхэм зорилго оршино.

Ардчиллын үйл явцыг урагшлуулах гол хүчин зүйлийн нэг өнөөгийн нөхцөлд мэдлэг, мэдээлэл болсон учир Сант Марал Сангаас мэдээллийг чөлөөтэй түгээн дэлгэрүүлэхэд онцгойлон анхаардаг. Тус Сан болон түүний Удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс иргэдэд өнөөгийн шилжилтийн үеийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс тэдэнд улс төрийн боловсрол олгох, өөрөө өөртөө туслах болон үүсгэл санаачлагын хөдөлгөөнийг дэмжих чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Монгол  улсад өрнөж буй хөгжлийн үйл явцын хүрээнд нийгэмд гарч буй өөрчлөлтийн талаар иргэдэд үнэн бодитой, найдвартай мэдээллийг хүргэх нь бидний зорилтын нэг юм. Бид улс төр, эдий засаг, нийгмийн янз бүрийн асуудлын таалаархи олон нийтийн санаа бодлыг тандан судалдаг. Тус Сан нь мэдээлэл  түгээх шинэ сувгийг бий болгох, улс төрийн шийдвэр гаргах явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар Монгол дахь ардчиллын үйл явцыг бэхжүүлэхийн төлөө хүчин зүтгэж буй бусад байгууллагатай хамтран ажилладаг.

Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд бид 1995 оны хавраас олон нийтийн санаа бодлыг тандах судалгааны баг бүрдүүлэн ажиллаж байна. Тус Сангийн дэргэдэх Судалгааны төв нь 1995 оны хавраас байнгын ажиллагаатай болж өнгөрсөн хугацаанд олон тооны санал асуулга, судалгаа явуулаад байна. Судалгааныхаа дүнг бид тогтмол хэвлэн нийтэлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн олны хүртээл болгодог. Манай судалгааны төв санал асуулгыг мэргэжлийн өндөр түвшинд аливаа улс төрийн хүчний нөлөөллөөс ангид явуулдаг учраас хамгийн бодитой, нйадвартай мэдээллийг олон нийтэд хүргэж чаддаг байгулуллагын нэг болж чадсан юм. 1996-2017 оны хоорондох Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй бидний явуулсан судалгаануудын үр дүн  ихээхэн ойртож очсон.

Tumbash (2).JPG
Team
Сант Маралын Судалгааны Баг
Sumati Color.JPG
Лувсандэндэвийн Сумати, Захирал

Лувсандэндэвийн СУМАТИ 1956 онд Москва хотод төрсөн.  1979 онд Москвагийн Их Сургуулийн Хавсарга математик, Кибернетикийн факультетийг Компьютер, хэрэглээний математикийн мэргэжлээр төгссөн. 1979 оноос 1994 он хүртэл ШУА-д судлаач, системийн аналитикийн ажил гүйцэтгэж байсан.

1994 оноос Сант Марал сангийн захирлаар ажиллаж байна.

IMG_0601.jpg
Цогт-Очирын Сэргэлэн,
Судалгаа хариуцсан захирал 

Цогт-Очирын Сэргэлэн 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981 онд Германы Гумбольдын Их сургуулийг Математикийн мэргэжлээр төгссөн. 1981 оноос 1992 он хүртэл ШУА-д судлаачаар ажиллаж байсан. 

1995 оноос Сант Марал сангийн судалгаа хариуцсан захирлаар ажиллаж байна.

Mina Sumaadii Profile Photograph.jpg
Суматигийн Мина,
Ахлах судлаач

Суматигийн Мина 1985 онд Улаанбаатар хотод төрсөн. 2010 онд Сант Марал санд анх орж, өнөөдрийн байдлаар ахлах судлаачаар ажиллаж байна. С. Мина АНУ-ийн Дикинсоны Их сургуулийн Улс төр судлалын бакалавр, Унгарын Төв Европын Их сургуулийн "Улс төр судлалын аргачлал болон нийгэм судлалын анализ" чиглэлээр магистрын зэрэг, мөн 2019 онд Берлиний Чөлөөт Их сургуульд Глобаль Улс төрийн салбарт "Хятадын гадаад тусламж: Хэлбэлзсэн үнэлгээ" сэдвээр докторын зэрэг хамгаалсан.  

Foto Werner Prohl ed.jpg
Вернер Пролл,
Зөвлөх

Вернер Пролл 1947 онд Германд төрсөн. Герман, Англи улсад Бизнесийн Удирдлага, Хөгжил сэдвээр суралцсан. 1993-1999 онуудад Конрад Аденауэрын сангийн Монгол дахь анхны суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан. Энэ хугацаанд Вернер Аденауэрын сангаас улс төрийн боловсрол, нийгмийн судалгаагаар дамжин ардчиллыг бэхжүүлэх  бодлого явуулж байсан. 

Вернер Сант Марал санд зөвлөхийн ажил гүйцэтгэж, үүний хүрээнд Монголын талаарх мэдээлэлтэй байнгын холбоотой  байдаг.

TLG_5082-2 Jim's photo (2018)_edited.jpg
Жэймс Двайэр,
Зөвлөх

Жэймс Двайэр АНУ-д төрсөн бөгөөд Нотр Дамын Их Сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, Колумбын Их Сургуулийн бизнесийн дээд сургуулийн MBA зэрэг авсан. Жэймс нь Нью-Йорк хотод хөрөнгө оруулалтын банкираар 30 гаруй жил ажилласан туршлагатай банкир юм. Тэр Shearson Loeb Rhoades болон UBS зэрэг хоёр томоохон хөрөнгө оруулалтын банкуудын M&A нэгжийг удирдан ажиллаж байжээ.

Ноён Двайэр анх 2001 онд Худалдаа хөгжлийн банкны хувьчлалын асуудлаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх хөрөнгө оруулалтын банкираар Монголд зочилж байсан бөгөөд Хаан банкны хувьчлалд хөрөнгө оруулалтын зөвлөхөөр мөн ажилласан. Жэймс нь Монголын Бизнесийн Зөвлөлийг (МБЗ) үүсгэн байгуулан 2007 оноос 2016 оны 4-р сар хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Одоогоор тэр Голомт банк, Мандал Даатгал зэрэг Монголын хэд хэдэн аж ахуйн нэгжийн бие даасан захирлаар ажилладаг.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбоо барина уу.

Бид танд туслахад бэлэн байна. Бидэнтэй утас эсвэл имэйлээр холбогдох боломжтой!

bottom of page